Болгарын домогт зөнч Ванга 2021 онд АНУ-д иргэний дайн эхэлнэ гэж зөгнөжээ. 2021 онд засгийн эрхэнд гарч ирэх Америкийн төрийн тэргүүн энэ улсын сүүлчийн Ерөнхийлөгч болно. Үүний дараа АНУ цус урсгасан иргэний дайнд нэрвэгдэнэ гэжээ.
Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараах өнөөгийн нөхцөл байдлыг ажиглах юм бол иргэний дайн дэгдэх бүхий л нөхцөл бүрдчихээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Жо Байденыг ялсан гэдэгт итгэдэггүй Дональд Трамп болон түүнийг дэмжигчид, нөгөө талд Трампын засаг захиргааг үлдээх сонирхолгүй Байдены талынхан гээд хоёр хуваагдаад байгаа билээ. АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Вангагийн хэлснээр Америк гэх улсын сүүлчийн ерөнхийлөгч болж мэдэхээр байна.
АНУ-д болсон үйл явдлын үр дүнд ОХУ, БНХАУ зэрэг улс геополитикийн тавцанд хүчирхэгжинэ гэж Ванга тухайн үедээ зөгнөжээ. Хэрвээ Вангагийн хэлсэн үнэн бол Европт дүрвэгчдийн урсгалаас болоод хямрал дэгдэнэ. Мөн дэлхий даяар асар том байгалийн гамшиг тохионо. 2020 оны эхээр Калифорнид томоохон шуурга дэгдэж, мужийн томоохон хотуудыг 5 метр өндөр давалгаа бүрхэнэ гэжээ.
Эх сурвалж: Planet-today.ru
Орчуулагч: Марта