Хэнтий аймгийн 17 сумын 27 цэгээс нийт 135 багш Боловсролын багц хуулийн төслийн талаар санал хэллээ.

ЕБС-д эмч, хоол зүйч зайлшгүй шаардлагатай байгааг багш нар онцоллоо. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон их, дээд сургуулийн судалгааны багт багш нарыг тодорхой хувьд нь оруулж өгөх нь мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд чухал болохыг хэлж байлаа.

Мөн хөдөө, орон нутагт 10 буюу түүнээс дээш жил ажилласан багш нарт дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох эдийн засгийн хөшүүрэг бий болгоход анхаарч өгөхийг хүсэв гэж БШУЯ-наас мэдээллээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн