Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн агуулахад гал гарчээ. ОБЕГ галын дуудлагыг өчигдөр 07:04 цагт хүлээн авсан байна. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид гурван км замыг туулан 07:11 цагт очиж, тус агуулахын цахилгаан хуваарилах өрөөнд эд зүйл шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалав.
Updown.mn