Цахилгаан, дулааны үнийг долоон сарын хугацаанд төр даах болсонтой холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн. Орон сууцны цахилгаан дулааны хэрэглээ 6-7 хувиар нэмэгдсэн бол гэр хороололд хоёр дахин нэмэгдсэн байна. Хэрэглээ өсөж байгаа амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд гарч байна. Энэ байршилд 2 дахин нэмэгдсэн. Иргэд ашиглахгүй байгаа байшингаа хүртэл халааж, зохисгүй хэрэглээ бий болгож байна
Цахилгаан бол өндөр өртөгтэй бүтээгдэхүүн. Тиймээс иргэдийг цахилгаан, дулаандаа хэмнэлттэй хандаж, бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэллээ.
Л.Баяр