Орон нутагт 10-аас дээш жил багшилбал санхүүгийн дэмжлэг үзүүлэх санал гаргалаа

2020-12-16 11:131min0
2887bc01cdbc2e82edd323e5cb046059_x3

Хэнтий аймгийн 17 сумын 27 цэгээс нийт 135 багш Боловсролын багц хуулийн төслийн талаар санал хэллээ. ЕБС-д эмч, хоол зүйч зайлшгүй шаардлагатай байгааг багш нар онцоллоо.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон их, дээд сургуулийн судалгааны багт багш нарыг тодорхой хувьд нь оруулж өгөх нь мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд чухал болохыг хэлж байлаа.

Мөн хөдөө, орон нутагт 10 буюу түүнээс дээш жил ажилласан багш нарт дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох эдийн засгийн хөшүүрэг бий болгоход анхаарч өгөхийг хүсэв гэж БШУЯ-наас мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй