Ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сурууль болон танхимын сургалтын үйл ажиллагааг ирэх оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Ингэснээр ХҮҮХДҮҮД гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ ихэнх цагийг өнгөрөөж байна.
Харамсалтай нь, томчуудын хайхрамжгүй байдлаас болж ХҮҮХДҮҮД ахуйн хүрээнд гэмтэх, осолдох тохиолдол гарсаар байна гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна.
Иймд эцэг эхчүүддээ зориулан ГЭРИЙН ОРЧИНГ ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН ЭЭЛТЭЙ болгох талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
Эрхэм аав, ээж ТА гэрийнхээ орчныг, аюулгүй байдлыг яг одоо шалгаж, ХҮҮХДЭДЭЭ ЭЭЛТЭЙ ОРЧИНГ бүрдүүлээрэй гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уриаллаа.