АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тодорхой болж Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох нь тодорхой болсон.
Ингээд Жой Байден ирэх сарын 20-нд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар тангараг өргөхөөр болсон байна. Ингэхдээ тангараг өргөх ёслолын арга хэмжээ болон уламжлалт парадыг цөөн тооны хүн оролцуулах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Вашингтон хотыг зорихгүй байхыг ард иргэддээ уриалсан байна.
Л.Баяр