Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хэлмэн” нуурын орчим хүн төөрсөн тухай дуудлага 2020.12.15-ны өдрийн 00:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 40 км замыг туулан 01:40 цагт очиж, “Хэлмэн” нуураас баруун урд зүгт 5 км-т нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Б /37 настай, эрэгтэй/ төөрч, осголтын байдалтай байсныг эсэн мэнд олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Updown.mn