“Болор цом” наадмыг энэ жил 38 дахь жилдээ Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулах гэж байна. Тухайн жилийн шилдэг яруу найрагчийг тодруулдаг тус наадмын бүртгэл эхэллээ.
Эл наадамд уралдах шүлгийг энэ сарын 29 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах бөгөөд бүртгэлийн хураамж гурван мянган төгрөг гэнэ. Шүлгийг цахим шуудан болон факсаар хүлээж авахгүй юм байна. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх журамтай юм.
Сонирхуулахад 2019 оны уг наадам Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд болж, МҮОНР-ийн найруулагч, яруу найрагч Б.Жамбалдорж Болор-цомын эзэн болсон билээ.
Б.Эрдэнэ