УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдааар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд орсон, ажлын хэсгээс уг хуулийн төсөлд үргэлжлүүлэн ажиллах шаардлага байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр албан бичгээр тусгайлсан санал ирүүлсэн тул анхны хэлэлцүүлгийг дахин хойшлуулах тухай санал гаргасныг Байнгын хорооны дарга дэмжин хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан байна.
Мөн хоёр дахь асуудал болох Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийг хэлэлцүүлэхийн тулд ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан бол УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уг асуудлын бэлтгэл ажлыг хангах, тодорхой хүрээнд ярилцаж зөвшилцөх шаардлага байгаа тул тав хоногийн завсарлага авлаа.
Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг Байнгын хорооны дарга хүлээн авч, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
УИХ-ын ХМОНХХ