Сонголтын төлөөлөгчдийн гишүүд даваа гарагт Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Жозеф Байденыг сонгогдсоныг баталгаажууллаа.
CNN-ийн мэдээллээр Байден Калифорни мужид сонголтын төлөөлөгчдийн 55 саналыг бүгдийг нь авснаар нийт 302 санал авчээ. Ерөнхийлөгч болохын тулд дор хаяж 270 санал авсан байх ёстой. Өнөөгийн төрийн тэргүүн Доналд Трамп сонголтын 538 төлөөлөгчөөс 232-ыг авчээ. Трамп өрсөлдөгчтэйгөө маргаан дэгдээж буй бүх мужид сонголтын төлөөлөгчид нь Байдены төлөө саналаа өгсөн аж.
Сонголтын төлөөлөгчдийн санал хураалтын дүнг нэгдүгээр сарын 6-нд конгрессоор батлах үлдээд байна.