Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын үед хандивлагч орнуудын илгээж буй хандив, тусламж хэрхэн үр ашигтай зарцуулагдаж байгаа талаар” тавьсан асуултын хариуг хүргэж байна.
Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тайлбарт “Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ДЭМБ, ОХУ, Япон улс болон олон улсын судалгаа шинжилгээ нотолгоонд суурилсан оношлогоо эмчилгээний аргачлалд үндэслэн үндэсний оношилгоо эмчилгээний зааврыг байнга шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангах хүрээнд эмнэлгийн мэргэжилтнийг сургах, гарын авлага боловсруулан хүргэх ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.
Сувилагч, техникч, тандалт судалгааны ажилтан зэрэг нэг албан хаагчийн өдрийн дундаж цалин 9.5 мянган төгрөг байдаг. Коронавируст халдвартай нэг иргэнд зарцуулагдаж байгаа эмчилгээний зардал дунджаар 9-12 сая төгрөгт багтаж байна” гэжээ.
Асуултын хариу:
Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ