Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, Архангай аймгийн вирус судлалын лабораторид 10,979 шинжилгээ хийлээ. Ингээд 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 917 болсноос дотоодын халдварын тоо 464 боллоо. Үүнээс 384 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 524 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 68, хөнгөн 450 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
-Улаанбаатарт 2 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлаж байсан бөгөөд давтан шинжилгээнээс халдвар илэрчээ.
-Сэлэнгэ аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
–Дорноговь аймаг Замын-Үүд суманд 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ. энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлаж байхдаа хоёр дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Архангай, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 140 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 215 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр