“COVID-19”-ийн цар тахлын хөл хориог нийслэл хотод сулруулж өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс зарим аж ахуй нэгж ажиллаж эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр цагдаагийн байгууллагад 1534 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
эгвэл нийслэлд өчигдөр нийт 1534 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 211, зөрчил гаргасан 647, гэмт хэрэг 54, гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, гэмтсэн хүн 17, хулгай 9, хүний биед халдах 44, олон нийтийн газар зүй бус биеэ авч яваагүй, танхайрсан 92, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 57 дуудлага иржээ.
Иймд иргэд та бүхнийг цар тахлын энэ үед мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөгөөг дагаж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Л.Баяр