2020-12-15 09:351min00

Жо Байдены сонгуулийн ялалтыг баталгаажуулжээ

Жон Байден

Даваа гарагт АНУ-ын муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид санал хурааж, Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байдены энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан ялалтыг бататгасан талаар Reuters мэдээллээ.

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтын үр дүнд Жо Байден 306, одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп 232 төлөөлөгчийн санал тус тус авсан нь ийнхүү баталгаажиж байна.

АНУ-ын 50 мужаас хамгийн цөөндөө 270 санал цуглуулсан нэр дэвшигч ерөнхийлөгч болох хуультай. Нэгдүгээр сарын 20-ны өдөр шинэ ерөнхийлөгч тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм.

Б.ИРЭЭДҮЙ