Машинаа амжилттай асаасан уу? за тэгвэл одоо давхиад байж дээ… Байз байз юун давхих билээ. Хүйтэнд дөнгөж асаасан машинаараа шууд давхиад явж болно гэж үү… Энэ талаар та бүхэндээ хэдэн үг дайя.
Зиа, шөнөдөө -20 той хоносны дараа л бүх л жолооч нар тодорхой хугацаанд машинаа халааж байж хөдөлж байгаа. Хэдэн минутын талаар манай сайтад хангалттай зөвлөгөө бий тул энэ удаад орхиё. Харин хөдлөхдөө дараах зүйлсийг мэдээрэй.
Шууд давхиад явж болохгүй. Тулгуур эд ангийн резин, амортизатор хөлдсөн байдалтай байгаа тул аль болох инерцээр нь эхний 5-10 минут явуулаарай. Хэдийгээр мотор доод зурааснаасаа дээш халж эхэлсэн ч гэсэн доод эд анги шууд халдаггүй, жишээ нь амортизатор гэхэд олон давтамжтай тосыг шахаж байж ажиллагааны хэвийн горимд ордог. Хүйтэн үед нь өндөр ачаалал өгвөл хэдэн резинүүдийг бүлт бүлт сэт сэт урж ажиллагааг хонгио болгодог.
Тиймээс таны хөдлөх байршлын зам муу бол мөлхсөн нь л дээр дээ. Гэхдээ хажуугаараа машин гүйцэж өнгөрүүлэх зайг үлдээхээ мартав. Харин тийм зай байхгүй бол үүлэн чөлөөний нараар гэдэг шиг л аль хоосон үед нь л замын хөдөлгөөнд оролцдог юм шдээ.
Харин дулаахан гараашнаас гарсан эсвэл ааль хэдийнээ халчихсан машинтайнууд минь иймэрхүү жолооч нарыг бага ч гэсэн ойлгоод жаахан хүлээцтэй хандаарай. Бид чинь угаасаа л уулзвар дээр ах дүүс болох нь холгүй хамт бөглөрнө шүү дээ.
Хүйтэнд мэдээж машины ужиг өвчнүүд илэрч сервис шаардаад эхлэх нь мэдээж. Мотор, доод эд анги гэж салгалгүй хэн хэнд нь ижил тэгш хандаад солиод өгчөөрэй. Зарим нэг хүмүүс жишээ нь амортизатор муудсан бол тэр чигээр нь дулаартал яваа гэж зөвлөж магад. Энэ нь дам дамаараа бусад эд ангиа муутгаж дулаан болоход амортизатороос гадна өөр бусад эд ангиа солих шаардлагатай болгочихдог. Тэгэхээр сайн цээжлээд аваарай. Цагийн юмыг цагт нь эвдэрсэн л бол шууд сольчих.
– Муудсан л бол солиорой
– Дөнгөж халсны дараа өндөр хаазаар кропнд ачаалал өгөөд дэмий
– Аль болох зөөлөн эхний хэдэн минут яваарай
– Паар бүлээстэл сэнс ажиллуулаад нэмэргүй
– Хүйтэн, царцсан үед нь огцом тоормос хийхээс сэргийлээрэй
– Зуны дугуйтай бол хөдөлгөөнд оролцоод хэрэггүй ээ
– Дээвэр, урд хойд, хажуу шил, толь, капот дээрх цасыг буулгаж хөдөлгөөнд оролцоорой
– Гадаа машинаа тавьдаг бол өөрийн гэсэн аккумулятор холбогчтой байгаарай
Эх сурвалж: Cardoctormn