Сүүлийн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд нийт 8208 хүн хандаж, эрүүл мэндийн зөвлөмж авсан байна.
Өнөөдрөөс эхлэн Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаар зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж байна. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж, амны хаалтыг албан газрууд болон гадуур зүүх хэрэгтэй.
Түүнчлэн албан конторын ажилчид хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалт зүүх хэрэгтэй. Мөн аж ахуй нэгжүүд цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажилчдынхаа гуравны хоёр нь цахимаар ажиллах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй.
Хэрэв гэр бүлийн гишүүдэд ханиалгасан шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүх шаардлагатай гэж ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хэлсэн юм.
Л.Баяр