Улсын онцгой комиссын шийдвэрээр арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон билээ. Харин иргэдийн хүсэлтээр Франкфурт руу нэмж нэг нислэг хийхээр болсон тул нийт дөрвөн удаа нислэг үйлдэх болжээ.
Учир нь Франкфурт чиглэлд нэг удаа том онгоцоор тусгай нислэг хийхээр төлөвлөсөн байсан ч тусгай захиалгат ачаа зөөвөрлөх хуваарьтай байгаа тул ийнхүү хоёр удаагийн нислэг хийхээр болсон байна.
Ингээд арванхоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Франкфурт уруу нислэг хийхээр боллоо. Энэ сард хийх тусгай нислэгээр 720 иргэн эх орондоо ирнэ.
Мөн санхүүгийн хямралд орсон иргэдэд дэмжлэг үзүүлж мөн иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тасалбар, тусгаарлалтын байрны зардлыг гаргахаар болсон талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийн үеэр хэллээ.
Л.Баяр