Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 13-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, Архангай аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 8,574 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 912 болсноос дотоодын халдварын тоо 459 боллоо. Үүнээс 384 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 519 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 438 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
– Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь ойрын хавьтлын 5 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын голомтод, Дархан-уул аймаг, Архангай, Говьсүмбэр, Орхон аймаг, Дорноговь аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 138 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 213 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 31 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр