Засгийн газар өчигдөр /2020. 12.03/ -ны өдөр ээлжит бусаар хуралдан айл өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийт 650 гаруй тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэхүү зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэх юм байна.
Эрдэнэт үйлдвэр 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байна.
ТӨҮГ болоод орлогоо нэмэгдүүлэх ажлыг 2031 он хүртэл хөгжүүлэх бичиг баримтыг батлуулсан ажээ. Энэ чиглэлийн дагуу зардлаа татах ямар боломж байгааг судалж байгаа юм.
Түүнчлэн тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна. Мөн 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Мөн олон улсын арбитрын шүүхээр хэлэлцсэн Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг 2019 онд авч чадсан. Нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан байна. 100 төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр энэ хэцүү цаг үед үүргээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарь графикийн дагуу төлбөрийг хийнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн хэллээ.
Л.Баяр