Засгийн газрын 9-ний өдрийн хуралдаанаар өнөөдөр буюу 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулж буй.
Ингэснээр өмнө нь хэрэглэж байсан QR кодыг ашиглахгүй бөгөөд тээвриийн хэрэгслүүд гарагийн дугаарын хязгаарлалтыг мөрдөх юм. Өнөөдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслүүд 08-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.
Харин маргааш 2, 7-оор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй. Өнөөдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл гараад буй бөгөөд энэ нь ташаа юм гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.