АНУ Pfizer/BioNTech-ийн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олголоо. Америкийн Хүнс эмийн захиргаанаас орон нутгийн цагаар баасан гарагийн орой үндэсний хэмжээнд хамгийн анхны коронавируст халдварын вакцинд яаралтай ашиглах зөвшөөрөл олгожээ.
290 мянган гаруй Америкийн иргэдийн амь нас, улсын эдийн засгийг хохироосон энэ халдвартай тэмцэх хамгийн чухал зэвсэг бол вакцин байх болно хэмээх Вашингтон Пост агентлаг мэдээлжээ. Цагаан ордны ажлын албаны дарга Марк Мидовс Америкийн Хүнс эмийн захиргааны комиссар Степфен Ханн-д хандан, баасан гарагийн дотор вакциныд зөвшөөрөл олгохгүй бол, албан үүргээсээ огцорно гэж мэдээлсэн юм. Өнгөрсөн пүрэв гарагт Зөвлөлийн гишүүдийн 17 нь вакцины хэрэглээг дэмжиж, дөрөв нь эсэргүүцэж, нэг нь татгалзсан.
Америкт сүүлийн өдрүүдэд бүртгэгдэх халдварын тохиолдол дээд хэмжээндээ хүрээд байгаа. Ямартай ч вакцинд зөвшөөрөл олгосон нь халдвартай тэмцэхэнд ихээхэн туслалцаа болохоор байна гэж үзэж байна. Эхний ээлжинд 2.9 сая тун эрүүл мэндийн ажилтнууд болон асрамжийн газрын оршин суугчдад хийх юм байна. Вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөжээ.