Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 646.2 сая америк долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 806.6 (55.5%) сая америк доллароор буурахад үйлчилгээний худалдааны тэнцэл 1.2 тэрбум америк доллар, анхдагч орлогын данс 912.7 сая америк долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна. Урсгал данс 2020 оны 10 дугаар сард 95.5 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 141.7 сая америк доллароор өсжээ.
Үйлчилгээний худалдааны орлого 2020 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 530.3 сая америк доллар, зарлага 1.7 тэрбум америк доллар болж, орлого өмнөх оны мөн үеэс 527.2 сая америк доллароор, зарлага 967.6 сая америк доллароор тус тус буурчээ.
Хөрөнгийн данс 2020 оны эхний 10 сард 80.9 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 11.2 сая америк доллароор буурсан байна. Хөрөнгийн данс 2020 оны 10 дугаар сард 8.6 сая америк долларын ашигтай гарч өмнөх сараас 0.1 сая америк доллароор буурчээ.