Хот хоорондын хөдөлгөөнийг хэрхэн талаар Шадар сайд Я.Содбаатар хариулт өглөө. Тэрбээр “ЭМЯ-наас оруулж ирсэн зөвлөмжийг үндэслээд арванхоёрдугаар сарын 24-н хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй. Улаанбаатар хот руу дураараа орж, гарахгүй. Халдваргүй аймгаас орж ирж байгаа иргэд асуумжаа бөглөөд орж ирнэ. Халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн шинжилгээ өгч орж ирж байгаа.
Сүүлийн хоёр өдөр шинжилгээний хариугаа аваагүй эсвэл хотоос гарч амжаагүй иргэдийг шинжилгээний хариуг хүчин төгөлдөр гэж үзэж, энэ сарын 18-ны 06.00 цаг хүртэл хотоос гаргана. Түүнээс хойш хотоос гарахаар бол дахин шинжилгээ өгнө. Одоогоор шинжилгээ өгсөн хүмүүсийн 47.8 хувь нь нийслэлээс гарсан” гэлээ.
Л.Баяр