Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 12-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 14,987 хүнд шинжилгээ хийлээ. Улаанбаатарт буюу эмнэлгийн ажилтанд 1 тохиолдол бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 907 болсноос 384 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 514 хүн эмчлэгдэгэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 79, хөнгөн 429 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
-Улаанбаатарт 1 шинэ тохиолдол илэрлээ. Уг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан сувилагч бөгөөд тусгаарлалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөрт шинжилгээ өгөхөд ийнхүү вирусийн халдвар илэрсэн байна.
24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын голомтод, Дархан-уул аймаг, Архангай, Говьсүмбэр, Орхон аймаг, Дорноговь аймаг, Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 138 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 208 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 31 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр