Ногоон сонгино бол олон наст ургамлын нэг. 50 хэм хүртэлх хүйтнийг тэсвэрлэдэг байна. Ногоон сонгиныг ямар ч нөхцөлд тарьж болох аж. Энэ ногооны үндсэн хэсгийг нь үлдээж, зөвхөн ногоон цоорыг 3-4 жил тайрч авч хэрэглэж болно. Үрийг нь тавдугаар сарын сүүлч зургаадугаар сарын эхээр суулгана. Ингэхдээ үрийг хоёр см-ийн гүнд 15 см-ийн зайтайгаар булна. Сонгино шигүү ургах тусмаа сайн. Ийм үед цоор нарийсч, зөөлөн болдог байна.
Олон наст сонгиныг тариалахад жижиг талбай шаардагдана. Тиймээс бууц болон бордоогоор бордож өгвөл сайн аж. Сонгиныг тарьсан жилдээ ургац авахыг хориглодог байна. Эхний жилдээ 10-15 см урт ургадаг бөгөөд түүнийг талбайд нь өвөлжүүлээд дараа жил нь 30-40 см хэртэй ургасан үед нь тайрч хүнсэндээ хэрэглэх ёстой аж. Тэгэхдээ нэг удаа бус тэр намартаа хэд хэдэн удаа тайрч хүнсэндээ ашиглаж болно. Энэ үед навч зөөлөн, шүүслэг байдаг байна.
Updown.mn