2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу ирэх мягмар гарагаас эхлэн сургуулийн орчинд давтлага хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрчээ.
Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм.
Давтлага нь бүх сурагчийг заавал хамруулахад биш миний хүүхдэд хоцрогдол гарчихлаа гэж үзэж буй цөөн эцэг, эхийн хүсэлтийн дагуу зохион байгуулна. Мөн Давтлага өдөрт гурван цагаас хэтрэхгүй ба нэг анги танхимд 20 -оос дээш хүүхэд цуглахгүй байх зохицуулалт хийсэн ажээ. Мөн бага ангийн сурагч долоо хоногийн нэг өдөр, дунд ангийн сурагч 2 хүртэлх өдөр, ахлах ангийн сурагчид 3 хүртэлх өдөр давтлагад хамрагдах боломжтой гэж БШУЯ-ны сайдын тушаалд дурджээ.
Л.Баяр