Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, хөл хориог гурав хоногоор буюу арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цаг болгож, хойшлуулсан байна.
Захирамжид “2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах тухай А/857 тоот захирамжаар Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон горимыг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд үргэжлүүлэх буюу хатуу хөл хорионы дэглэмийг 3 хоногоор сунгалаа” гэжээ.