Өнөөдөр 12 цагийн байдлаар Налайх дүүрэгт байрлах Буян, Шонхор, Стар, Хүнс барааны зах, Налайх, Тэнүүн сондор, Сүлд, Шимт, Очир, Оргих, Цимоб, Цог түвшин, Торгон соронз, Шижир зул, Налайх таван тэнгэр зэрэг зах, хүнсний дэлгүүрүүд, Ариун тун эмийн санд тус тус хяналт шалгалт хийлээ.
Энэ үеэр хөл хорио тогтоосон цаг хугацаанд Налайх дүүрэгт байрлах зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой талаар иргэд хэлж байлаа.
Налайх дүүргийн Буян, Шонхор, Стар, Хүнс барааны зах, Налайх, Тэнүүн сондор, Сүлд зэрэг зах, худалдааны төв, дэлгүүрт худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-7300, хонины цул мах 8700-9000, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 11000-12000, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд 1500-1700, 1-р зэрэг 1200-1300, 2-р зэрэг 950-1000, цагаан будаа 2200-2800, элсэн чихэр 2000-2400, Монгол төмс 700-1000, Монгол лууван 900-1500, Монгол сонгино 2800-3000, Хятад сонгино 1500-2000, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.
Харин Ариун тун эмийн санд нэг удаагийн амны хаалт 500, даавуун амны хаалт 1500, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-28800, спирт савлагаанаасаа хамаарч 4500-6500 төгрөгийн үнэтэй байна.
Тус газраас мөн нийслэлд байрлах зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнийн үнэ,нийлүүлэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.