Японы мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээсээ татгалзаж, Япон улсын иргэншил хүссэнийг зөвшөөрсөн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Ингэснээр 35 настай М. Ананд нь мэргэжлийн сүмо бөхөөс зодог тайлсныхаа дараа дэвжээ эзэмших эрхтэй болж байна.
Какүрюү М.Ананд 2001 онд сүмогийн гараагаа Изүцүгийн дэвжээнээс барилдаж эхэлсэн бөгөөд 2014 оны хавар ёкозүнагийн дээд цол хүртжээ.
Харин сүүлийн жил гаруй хугацаанд бэртэл гэмтэлтэй байж, энэ оны таван тэмцээний дөрөвт нь оролцолгүй өнжсөн юм.
Л.Баяр