2020-12-11 07:151min00

Иргэдийг хот хооронд зорчуулах хугацааг энэ сарын 14-н хүртэл сунгажээ

hot

Энэ сарын 1-нээс иргэд шинжилгээ өгч орон нутаг, хот хооронд зорчиж эхэлсэн бөгөөд 10 хоногийн хугацаатай зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 14-н хүртэл сунгасантай холбоотойгоор уг хугацаа энэ сарын 14-н хүртэл сунгасан байна.

Шинжилгээ өгөөгүй иргэд нийслэлийн 18 цэгт шинжилгээ өгөөд, хариугаа авсны дараа хот хоорондын автобус болон хувийн тээврийн хэрэгслээрээ зорчиж болно.

 

Л.Баяр