Израиль улс Pfizer компанийн коронавирусний вакцины эхний хэсгийг өчигдөр хүлээн авчээ. ” DHL-ийн рейсээр Брюсселиэс 100 мянга гаруй тун вакцин авчирч, Тель-Авивын Бен-Гурион нисэх онгоцны буудалд өглөөний 9 цагийн орчимд газардлаа” хэмээн мэдэгджээ.
Эдгээр тун вакциныг Teva эмийн компанийн агуулахад хадгалах юм байна. Цельсийн -60-80 градуст хадгалж, хөлдөөгчнөөс гаргаад хэдхэн минутын дотор хэрэглэдэг гэнэ.
500 мянган тун вакцинтай бас нэг ачааны онгоц ойрын өдрүүдэд Израильд бууна. Мөн сая тунг ирэх долоо хоногт хүлээн авах юм байна.
Эхний вакциныг эмч нар, дараа нь өндөр настны асрамжийн газрын оршин суугчид, ажилтнууд, түүнчлэн эрсдэлтэй хүмүүст хийх аж. Одоохондоо яг хэзээ вакцинжуулалт эхлэх вэ гэдгийг зарлаагүй байна.
Америкийн Pfizer, BioNTech компаниуд коронавирусийн вакцинаа үр дүнтэй болохыг зарлаж, зохицуулах байгууллагаас баталгаажуулсан юм.
Орчуулсан Э.Март : korrespondent.net