2020-12-09 13:061min00

А.Амбасэлмаа: Түргэвчилсэн оношлуур 98-100 хувийн баталгаатай

27082020-1598497201-442511748-амбаа

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийг цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн түргэвчилсэн оношлуурын үх дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “PCR шинжилгээг улсын хэмжээнд Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хийж байгаа. Цаашдаа бусад аймагт PCR машин суурилуулах ажлыг зохион байгуулж байгаа. Түргэвчилсэн тестээр шинжлээд эерэг гарсан хүнийг PCR шинжилгээгээр баталгаажуулна. Зарим нь батлагдаж зарим нь батлагдахгүй байгаа ч үр дүнгүй биш. Түргэвчилсэн тест 98-100 хувийн баталгаатай. Түүнд ганц нэг эерэг гаран PCR-аар сөрөг гарах асуудал бий. Энэ бол ач холбогдолтой, үр дүнгүй ажил биш” гэлээ.

 

Л.Баяр