Согтууруулах ундааг гар дээрээс худалдсан зөрчил нийслэлд 63 бүртгэгджээ. Баянзүрх, Хан-Уул дүүрэгт дийлэнх зөрчил илэрсэн байна
Тухайлбал, энэ оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой харьцуулахад 11,1 хувиар өссөн байна.
Өнгөрсөн долоо хоногт Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1,2 дахин, танхайрах зөрчил 84,6 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 39,2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил хамгийн их хувиар буюу 77,9 хувиар буурсан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 36,6 хувь нь Нийслэлд, 65,3 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол Хөвсгөл аймагт хамгийн их буюу 233, Увсад 197, Ховдод 178, Дорноговьд 175 тус тус үйлдэгдсэн байна.
Танхайрах нийт зөрчлийн 29,2 хувь нь Нийслэлд, 70,8 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Завхан, Ховд аймгуудад хамгийн их гарсан байна.
Ерөнхий Прокурорын газар