Нийтийн тээврийн 94 чиглэлд 853 автобус өдөр бүр иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн Онцгой комиссоос нийтийн тээврийн автобусаар зорчих халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд ачаалал өндөр автобусны 84 буудал дээр 114 шалгагчийг ажиллуулж байгаа. Хяналт шалгалтын явцад хотын төвөөр нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд хоорондын зайгаа баримталж байна. Харин хотын захын дүүрэг хороод руу явж байгаа автобусанд иргэд бөөгнөрөл үүсгэх, хоорондын зайгаа баримтлахгүй байх тохиолдол гарч байна.
Иргэд та бүхэн нийтийн тээврээс үйлчлүүлэхдээ суудал алгасан сууж, хоорондын зайгаа баримтлахыг хүсье гэж НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар хэллээ.
Л.Баяр