Энэтхэгийн Андхра-Прадеш мужид гарсан тахал коронавирустэй огт холбоогүй гэнэ. Өвчтөнүүдэд КТ, ПГУ-ын шинжилгээ хийхэд тэд COVID-19 тусаагүй болох нь батлагдсан байна.
Харин хачирхалтай өвчний шалтгаан усны бохирдол байж болзошгүй гэж үзэж байна. Эмч нарын хэлснээр усанд хүнд металл, фосфор органик нэгдэл, пестицид орсноос ийм хачин өвчин үүссэн байж болзошгүй гэж мэдээлжээ.
Энд бямба гарагаас хэлэн хүмүүс гэнэт ухаан алдаж унах, чичрэх, амнаас нь хөөс цахрах, бөөлжих, толгой эргэх шинжтэйгээр эмнэлэгт ханджээ. Эмч нар тэдэнд ямар онош тавихаа мэдэхгүй байгаа аж.
Шинэ өвчин хүнээс хүнд халддаггүй байна. Жагсаалтад 800 гаруй хүн өвдсөн гэж бүртгэгдэж, нэг нь нас баржээ. Бүсэд шилдэг эмч нар ирж, хэдэн арван ортой эмнэлэг хүртэл байгуулжээ. Шинжээчид нутгийн ундны уснаас дээж аван шалгаж байна.
Зарим шинжээч энэхүү үл тайлагдах өвчний шалтгаан нь шумуулнаас хамгаалах хэрэгсэл байж болзошгүй гэж таамаглаж байна.
Орчуулсан Э.МАРТ
Эх сурвалж: mir24.tv