Хөл хорионы үед архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулбал зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхийг удаа дараа Цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Гэвч энэхүү хууль бус үйл ажиллагаа таслан зогсохгүй байгаа юм.
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс найман нэрийн дэлгүүр болон баар, автомашинаар архи, согтууруулах ундааг худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлсэн талаар мэдээллээ.
Тус газраа “ Коронавирус цар тахалтай холбогдуулан Нийслэлийн засаг даргын А/1241, А/1242 дугаартай захирамж гарсан. Захирамжинд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, ажиллах цагийн хязгаарлалт тогтоож өгч, архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх шийдвэр гарсан.
Гэтэл короновирус цар тахлын үед иргэд гар дээрээс болон хүргэлтээр архи, согтууруулах ундааг иргэдэд худалдах, мөн хүсний найман нэрийн дэлгүүр архи согтууруулах ундааг худалдан борлуулах явдал цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэж байна.
Тус хэлтсээс хариуцсан хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахад иргэдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байсан найман нэрийн хүнсний дэлгүүр хоёр, гар дээрээс автомашинтай архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчил хоёр, баар иргэдэд архи согтууруулах ундаагаар үйлчилж байсан зөрчил илрүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Иргэдээс шалтгаан нөхлийг тодруулахад ашиг олох зорилгоор архи согтууруулах ундааг худалдан борлуулж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.
Иргэдэд анхааруулахад архи согтууруулах ундаа худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохыг анхааруулж байна” хэмээн мэдээлэв.
Н.БАТАА