Манай улсын “Улаанбаатар ММС Энержи” баг дэлхийн 3х3 сагсанбөмбөгийн шилдгүүдийн тоонд анх удаа орж, Их дуулгаас шалгарсан шилдэг 12 баг өрсөлддөг “FIBA World tour Masters final”-д өрсөлдөхөөр болжээ.
Түүнчлэн Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 3х3 төрлийн 2020 оны дэлхийн чансааг шинэчлэн /2020.01.07/ танилцуулахад, Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн дөрвөн тамирчин дэлхийн шинэчилсэн чансаанд “ТОП-100”-д багтсан билээ.
Тодруулбал, Д.Дэлгэрням дэлхийн No.44 /Ази тивийн No.1/, Э.Дөлгөөн No.53 /Ази тивийн No.2/, Э.Цэрэнбаатар No.69 /Ази тивийн No.4/, А.Ананд No.77 /Ази тивийн No.6/-д тус тус эрэмбэлэгджээ.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпийн эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри улсад зохион байгуулна.
Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж, А хэсгийн нэгдүгээрт /2020.06.24/ эрэмбэлэгдсэн байна. Харин А хэсэгт манай багаас гадна Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ баг багтжээ. Уг чансааг тэргүүлэгч Монголын шигшээ баг “Токио-2020” олимпийн эрхийн тэмцээнийг эхлүүлэх юм байна.
Б.Эрдэнэ