Монгол Улсын Гадаад харилцааны яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ) хамтран “АСДҮОУХ-ийн Дэлхийн ардчиллын төлөв байдал илтгэлийн танилцуулга ба КОВИД-19 цар тахлын үед болсон Монгол Улсын сонгуулийн туршлага” сэдэвт цахим хэлэлцүүлэгийг (webinar)-ийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний Баасан гарагийн 16:00-17:30 цагт (Улаанбаатарын цагаар) зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АСДҮОУХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Кевин Касас-Замора, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, АСДҮОУХ-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Лина Риккила Таманг оролцож, АСДҮОУХ-ийн эрхлэн гаргадаг “Ардчиллын төлөв байдал 2019 илтгэл”, Монгол Улс дахь ардчиллын төлөв байдал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, КОВИД-19 цар тахалын үед болсон Монголын сонгуульд тулгарсан сорилтууд ба сургамж зэрэг асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Та бүхнийг хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна. https://www.idea.int/news-media/events/mongolia-presentation-international-idea%E2%80%99s-global-state-democracy-report-and-0 гэсэн холбоосоор орж бүртгүүлнэ үү.