Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, батлагдсан тохиолдлын хавьтлыг түргэн хугацаанд илрүүлэх зорилгоор qr.119.mn платформыг энэ сарын 3-ны өдөр танилцуулсан.
Аж ахуйн нэгжүүд QR кодоо үүсгэн байршуулах ажлын явцын талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагааг нь нээсэн 18 төрлийн аж ахуйн нэгж, байгууллагууд qr.119.mn-д хандан өөрийн гэсэн QR код үүсгэн хэвлэж, иргэдийн нүдэнд харагдахуйц газрууд, орц гарцдаа байршуулах ёстой.
Түүнийг иргэд ebarimt аппликейшнээрээ уншуулах бөгөөд зорчилт хөдөлгөөнийг бүртгэх энэхүү платформ бэлэн болсноор нийслэл хотод тав дахь хоногтоо ашиглаж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 30 хувь нь QR кодоо үүсгэн, байршуулаад байна” гэв.
- qr.119.mn хаяг руу нэвтэрч орно.
- Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
- Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.
QR кодыг иргэд хэрхэн уншуулах вэ?
- EBarimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/
- COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.
Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар