Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа Монгол Улсад “Спутник-V” вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх боломжтойг болсон талаар мэдэгджээ.
Тэрбээр “Өнөөдөр мөн ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзаж “Спутник-V” вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцлаа.
Монгол Улсад “Спутник-V” вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах хоёр эх сурвалжаас хангах боломжтойг хэлж байна.
Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн, ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар Элчин сайд мэдээллээ” гэжээ.
Л.Баяр