Та тариа хийлгэх дургүй, зүүнд хатгуулахаас айдаг бол инээмсэглэл тус болно гэнэ. Тариа хийлгэх үеэрээ инээмсэглэвэл өвдөлт буурдаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Судлаачдын энэ материалын товч хураангуйг Naked Science-д нийтэлжээ.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд туршилтад 231 хүнийг оролцуулсан байна. Тэднийг 2 бүлэгт хувааж, эхнийхэд нь тарианы үеэр чин сэтгэлээсээ инээмсэглэхийг, хоёр дахид нь “хуурамчаар инээмсэглэх”-ийг, гурав дахь хэсэгт нь огт инээхгүй байхыг санал болгожээ.
Сайн дурынханд тариагаар энгийн уусмал шингэн хийжээ. Мөн ханиадны вакцины үеэр ч туршилтаа явуулж байсан гэнэ. Тарианы дараа тэд хэр өвдсөнөө хэлэхэд хүмүүс чин сэтгэлээсээ инээмсэглэсэн эсэхээс үл хамааран тарианы үеэр бага өвдөж, бага стресст орсон гэжээ. Инээмсэглэлийн нөлөөгөөр өвдөлт 40 хувиар буурсан аж.
Орчуулсан Э.Март : www.ferra.ru