ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2020.12.07-ны 11.00 цагийн байдлаар хүргэлээ. Сүүлийн 24 цагт улсын хэмжээний зургаан лабораторид нийтдээ 23341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүний сорьцод коронавирус илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 32 тохиолдол илэрлээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлуудын гурав нь Цэргийн төв эмнэлгийн эрүүл мэндийн ажилтан юм. Ийнхүү эрүүл мэндийн ажилтнууд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг гэсэн хоёр цэгт халдвар аваад байна. Одоогоор ХӨСҮТ-ийн 14 эмч, ажилтан халдвар аваад байгаа билээ.
Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусийн халдварын үлдсэн 29 хүн нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байсан зургаан гэр бүлийн хүмүүсээ гурав дахь давтан шинжилгээнээс нь халдвар илэрсэн юм.
Л.Баяр