Америкийн Time сэтгүүл хавтсан дээрээ “2020” цифрийг чагтаар дарж, доор нь “Хамгийн муу он” гэсэн бичиг тавьжээ. Энэ зураг тус хэвлэлийн Twitter аккаунтад тавигдсан аж.
Энэ хавтас нь шүүмжлэлч Стефани Захарекийн нийтлэлд анхаарал хандуулах гэсэнтэй холбоотой. Тэрбээр энэ нийтлэлдээ манай гараг дээр өдгөө аж төрж байгаа хүмүүсээс хэн нь ч ийм сорилттой өмнө нь тулгарч байгаагүй гэжээ.
“Хэрэв 2020 он сүйрэлтэй кино байсан бол үзэгчид 20 минут үзээд л унтраах байсан. Энэ он ямар нэгэн зохиомлоор бодож олсон аймшигт сүйрэл шиг тэгтлээ их санаа чилээгээгүй” гэж Захарек тэмдэглэжээ.
Түүнчлэн короннавирус олон өвчлөлийг бий болгож, өдөр тутмын амьдрал нийтийн дайсан болсон нэгэн хэвийн зүйл болон хувирсан гэжээ.
Time сэтгүүл хавтсаа хэд хэдэн удаа коронавирусийн холбогдолтой зүйлээр чимэглэж байсан. Дөрөвдүгээр сарын дугаарынхаа хавтсыг л гэхэд хүмүүсийг шинэ халдвараас аварч байгаа мэдээгүйжүүлгийн эмчийн зургаар чимжээ.