Улсын Онцгой комиссын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон.
Зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. Гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR кодийг хуурамчаар үйлдсэн, тэр нь тогтоогдсон асуудлууд сүүлийн өдрүүдэд гарч байна.
Жишээ нь өчигдөр 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүллээ. Энэ мэтчилэн бичиг баримтыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон маягт, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг.
Тиймээс та бүхэн хөл хориотой энэ үеүдэд зөвшөөрөлгүй бол ийм хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэйг сануулж байна.