УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.
ЗТХ-ийн сайд Л.Халтар “Ирэх дөрвөн жилд дөрвөн чиглэлээр зам барина гэж ойлгож байгаа.
- Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбож байгаа замуудаа дуусгая
- Хилийн ачаалал өндөртэй боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбоё.
- Аялал жуулчлалын бүс нутаг руу чиглдэмсэн зарим замыг барина
- Нутгийн зам буюу аяаалала өндөртэй, эдийн засгийн ач холбогдолтой сумдыг аймагтай холбох.
Нэг км зам барих өртөг 750 саяас 1 тэрбумд босож байгаа. Газрын хэвгий болон бусад нөхцөл байдлаас үүсэж ийм өртөгтэй болж байна.
Шинэ нисэх буудал руу чиглэсэн 32 км зам 141 сая доллароор боссон.
Булганы Шар хөтлийн тухайд зам барина гээгүй ТЭЗҮ-ийг боловсруулна гэж байгаа. Уг нь хэрэгтэй зам юм билээ. Энүүгээр Орхон аймгийн явбал 100 орчим км татуу явах юм билээ.
Налайхын 20.9 км зам дөрвөн урсгалтай. Газар шорооны ажил 960 мянган метр куб буюу орон нутгийн хэвгий багатай замын 120 км-тэй тэнцэх хэмжээний газар шорооны ажил болсон. Нийт өртөг нь 36.5 сая доллар. 20.9-ийг дэглэмэл уртаараа тооцвол 53 орчим урттай болж байгаа юм. Хиймэл байгууламж олонтой. Гэрэлтүүлэг замын дундах хашлага, дугуйн зам, явган хүний зам гээд иж бүрэн. 2019 онд амжуулах байсан ч цар тахлаас үүдэн ажилтнууд саатсан. 7.8 км-т хоёр дахь хучилтыг хийж байгаад арваннэгдүгээр сараас зогсоосон. Замын ажил дуусаагүй байгаа.
Дарханы замын тухайд 204.3 км АХБ 83 сая доллароор, шинээр барих урсгал 202.4 км, ЕСБХБ-ны 127 сая доллароор барьж байгаа” гэлээ.