Нийтийн тээврийн автобусны жолоочийг коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан тухай бид мэдээлж байсан.
Тэгвэл автобус баазын жолоочоос авсан PCR шинжилгээний хариугаар коронавирусийн халдвар авсан гэдэг нь батлагдлаа. Жолоочийг 11-р сарын 30-наас эхлэн хоёрдогч хавьтлаар тусгаарлаад байсан. Тус автобус бааз 500 ажилтантай. Тэднээс жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан бол бусад 400 гаруй ажилтнаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад үргэлжлүүлэн шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдаж байна.
Халдварын батлагдсан тохиолдол гармагц хавьтал болсон хүнийг маш богино хугацаанд илрүүлэн авч, үргэлжлүүлэн танддаг. Энэ үйл явц үргэлжилж байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Л.Баяр