УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төсвийн хориг дээр эсрэг байр суурьтай байна. “Ковид-19”- вирусээс шалтгаалж хоёр сонголт бий болоод байна.
Нэгт: Хувийн ариун цэврийн дэглэм сахиулаад бизнесээ хэвийн аваад явуулах,
Хоёрт: хатуу хөл хорио тогтоож бизнесээ зогсоох,
Бизнесийг зогсоох нь хямрал руу хөтөлнө. Төсөв дээр тавигдсан бүх мөнгө чинь эдийн засгийн дахин хуваарилалт явж байна гэж ойлгож байна. Төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтаар худалдан авалт хийгдэнэ. Ажлын байр бий болгоно. Барилга барьсан ажилтан худалдан авалт хийнэ. Компаниуд нь татвараа төлнө гээд цусны эргэлт явагдах байхгүй юу. Түүнээс хөрөнгө оруулалт тийм аймшигтай зүйл биш ээ. Зарим гишүүд аймшигтай юм шиг ярьж байгаад гайхаад байгаа юм.
Эдийн засгийн дахин хуваарилалт л төсвөөр дамжиж явагдаж байгаа ш дээ. Цалин авсан төсвийн ажилчид түүнийгээ хадгалаад байдаггүй ш дээ. Худалдан авалт хийнэ. Энэ мөнгө төрөөс зайлахгүй. Татвараар буцаад төрдөө ороод ирнэ. Энэ ойлголтоо нийгэмдээ зөв өгч байхгүй бол болохгүй.
Улс орон эдийн засгаа зогсоох, ялангуяа бизнесийн салбараа зогсоох тухай асуудал яригдвал дараа нь эдийн засгийн хямралд гүн өртөж болзошгүй. Ялангуяа төсвийн алдагдал өндөртэй, түүнийгээ зээлээр санхүүжүүлж байгаа улсын хувьд бол өрийн дарамтад орох, зээлээ төлж чадахгүй болох нөхцөл байдал үүснэ.
Сүүлийн үед сайн мэдээ сонсгож байгаа нь экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг явуулах арга хэмжээ авч эхэлсэн байна лээ. Эдийн засгийг хөдөлгөөнд оруулах, бизнесийг сэргээх чиглэлийн алхмууд хийж байгаа нь зөв. Энэ өвчин бүх хүнд тусахаараа амь нас аваад явчихдаг юм биш. Тэгэхээр дархлаа сайтай залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг олгох хэрэгтэй. Эрсдэлд өртөж болзошгүй суурь өвчтэй, ахмад настай хүмүүсээ халдварын дэглэм мөрдүүлээд явах хэрэгтэй. Амны хаалт бол вакцины дараа орох маш сайн хамгаалалт.
Бизнесийг хэвийн горимд байлгах нь чухал. Төсөв хэрэгтэй. Нийт эдийн засгийн эргэлтийн тал хувь нь төсвөөр дамжиж явагдаж байгаа. Цалин, хөрөнгө оруулалтаар… хөрөнгө оруулалт авч байгаа компаниуд ажилчидтай байгаа учраас ажлын байр хадгалагдана. Барилгын материалаас эхлээд бараа бүтээгдэхүүн худалдаж авна. Барилгын салбарт ажиллагсад цалинтай орлоготой.
Бэлнээр өгөхөөр мөнгөний нийлүүлэлт л ихэснэ. Мөнгөний нийлүүлэлтээс үүдэж, үнийн өсөлт явагдана. Үнэ өсөхөөр орлогогүй, ядуу иргэд чинь улам л ядуу болно. Үүнийг ойлгомоор байгаа юм.
Харин өдрийн орлогоороо амьдарч байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийг анхаарах ёстой.
Төсвөөс гадуур ахмадуудад мөнгө өгсөн. Төсвөөс гадуур хуваарилалт явуулдаг болсон бол өдөр тутмын орлогоороо амьдарч байгаа иргэд болон хүнд байдалд орж, хаалгаа барьчих гээд байгаа аж ахуйн нэгжүүддээ асуудалд анхаарвал яасан юм бэ” хэмээв.
Н.Батаа