Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.12.03) нийт 815 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 356 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 47 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 13, гэмт хэргийн шинжтэй 48 үйлдэл бүртгэгджээ.

Согтуугаар автомашин жолоодсон 12, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 58, хүний биед халдсан 28, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 66 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 116 хүн эрүүлжүүлэгдэж, 24 гэмтжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн