Жозеф Байден коронавируст халдварын тархалтаасаа сэргийлэхийн тулд түүнийг албан тушаалаа хүлээж авсан эхний 100 хоногийн турш амны хаалт зүүхийг уриаллаа.
Мөн АНУ-ын Засаг захиргааны бүх байранд амны хаалт зүүхийг албадуулах үүрэг өгөхөө мэдэгдэж “Би Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрөө олон нийтээс 100 хоногийн турш маск зүүхийг хүснэ” гэжээ.
Түүнчлэн ковид19 халдварын эсрэг вакциныг АНУ-ын холбогдох мэргэжлийн албад хүлээн зөвшөөрсний дараа олон нийтийн өмнө дархлаажуулалт хийлгэхээ амлалаа. Байденаас гадна АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама өнгөрсөн долоо хоногт коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээ мөн энэ үйл явцыг олон нийтэд нээлттэйгээр үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Жорж Буш, Билл Клинтон нар мөн адил америкчуудын дунд коронавирусын халдварын эсрэг вакциныг сурталчлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Л.Баяр